АЙМГИЙН 2020 ОНЫ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2020 оны 12-р сарын 31, 00:00

Жил бүрийн шинэ оны босгон дээр Баян-Өлгийчүүд салбар салбарын оны шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Уг уламжлал ёсоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 163-р тогтоолоор баталсан журмын дагуу 2020 оны шилдгүүдээ тодруулж, шагналыг гардууллаа.
 
Тодруулбал: Тухайн жилд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан эрхэлсэн ажлын үзүүлэлтээр онцгой амжилт гаргаж, идэвх зүтгэлтэй ажилласан албан байгууллага, аж ахуйн нэгж болон ажилтан алба хаагч, хувь хүнийг ОНЫ ШИЛДЭГ-ээр шалгаруулдаг юм.
 
Энэ дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн Засаг даргын зөвлөлтэй хамтран аймгийн оны шилдгүүдийг шалгаруулан, шагналыг өнөөдөр гардуулж, баяр хүргэлээ.
 
Нөр их хөдөлмөрөө төр түмэндээ үнэлүүлж буй шилдгээр тодорсон албан байгууллага, аж ахуйн нэгж болон ажилтан алба хаагч, хувь хүмүүст баяр хүргэе.
“ОНЫ ШИЛДЭГ” -үүдийг танилцуулж байна.
Үүнд:
1.Оны шилдэг бага ангийн багшаар: – Өлгий сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн бага ангийн багш – З.Жанаргүл
2.Оны шилдэг багшаар: Зайд сургуулийн сургалтын менежер Т.Нурамгүл, Сагсай сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш Б.Раушан
3.Оны шилдэг оюутнаар: - Их засаг Олон улсын их сургуулийн оюутан Х.Гулнур
4.Оны шилдэг соёл, урлагийн салбарын ажилтнаар: - Төв номын сангийн номын санч Х.Жанна
5.Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчаар: - МСҮТ-ийн тамирчин Е.Тилек
6.Оны шилдэг хэвлэл мэдээллийн ажилтнаар: - Орон нутгийн Олон нийтийн радиогийн сэтгүүлч Н.Совет
7.Оны шилдэг инженерээр: - Барилга захиалгчийн албаны дарга М.Сайранбек
8. Оны шилдэг ажил олгогч, бизнесмен, хөрөнгө оруулагчаар: "Понпа" ХХК -ны захирал М.Баглан
9.Оны шилдэг ажилтнаар: "Суат" ХХК-ны машинист Ш.Жанарбек, Тээврийн жолооч Х.Хуанбай нар
10.Оны шилдэг банк, санхүү, эдийн засаг, бүртгэлийн ажилтнаар: - Хүнс хөдөө аж ахуйн газрын нягтлан бодогч А.Меруерт, Алтай сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга М.Адебиет
11.Оны шилдэг төр захиргааны ажилтнаар: – Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, Импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Х.Бауыржан, Толбо сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Хамкеш
12.Оны шилдэг хууль хяналтын ажилтан: - Хилийн 0285 дугаар ангийн захирагч В.Батжаргал
13.Оны шилдэг их эмчээр: - Ногооннуур сумын сум дундын эмнэлгийн Их эмч Д.Гүлжан
14. Оны шилдэг бага эмчээр: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч М.Үмиткер
15. Оны шилдэг аялал жуулчлалын салбарын ажилтнаар: - "Баавгайн хөндий" ХХК-ны захирал С.Ахмарал
16.Оны шилдэг төсвийн байгууллагаар: - К.Болат даргатай Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Б.Наранбаатар даргатай аймгийн Цагдаагийн газар
17.Оны шилдэг хувийн хэвшлийн байгууллагаар: - Х.Жангавыл захиралтай "Бериктөрт" ХХК болон Е.Ёлка захиралтай "Ахмад энх" эмийн сан
18.Оны шилдэг төрийн бус байгууллагаар: - "Жаннур" энэрлийн төв,
19.Тухайн жилд Онцгой амжилт гаргасан хүнээр: ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын Эрдэм шинжилгээний дэд ажилтан, Доктор Х.Мырзабек нар тодров.
Н.Ерлан
2020.12.31