АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛСАН БАЙГУУЛЛАГЫН АВАРГУУД

2020 оны 12-р сарын 31, 00:00

Төрийн бодлого, шийдвэр, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, ажлын үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлан ажилласан аймгийн Засаг даргын Тамгын газрын шилдгүүдийг тодруулж, шагнан урамшууллаа.
Оны шилдэг менежерээр:
- ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Тауке
- ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ц.Нацагдорж
Оны шилдэг мэргэжилтнээр:
- ЗДТГ-ын НБХ-ийн Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Авижат
- ЗДТГ-ын ХОХБТХ-ийн Дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн А.Хозыбай
- ЗДТГ-ын ТЗУХ-ийн Иргэдийн өргөдөл, гомдол, мэдээлэл болон хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн Х.Мереке
-ЗДТГ-ын СТСХ-ийн Төрийн сангийн мэргэжилтэн М.Мая
Шилдэг ажилтнаар:
ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дэргэдэх аймгийн Төрийн архивын сан хөмрөгийн эрхлэгч Ш.Гүлмайра
ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч Р.Маден
ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны харуул Х.Серикбол нар тодорч, шагнагдлаа.
Түүнчлэн хөдөлмөр зүтгэлээрээ шалгарсан Ө.Уранчимэг, Б.Досжан, Ч.Буян-Өлзий, К.Марат, Б.Маргулан, Б.Хуантай, Б.Хажымурат, З.Муратбек нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнав.
Мөн ЗДТГ-т олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаны амралтаа эдлэхээр хүсэлтээ өгсөн Р.Авижат, А.Хозыбай, Ө.Уранчимэг, У.Хажымухан нарт хүндэтгэл үзүүллээ.
Н.Ерлан
2020.12.31