МЭНДЧИЛГЭЭ

2021 оны 01-р сарын 13, 00:00

Эрхэм хүндэт ард иргэдээ!
 
Та бүхэндээ Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын Их хурлаас жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэж энэ жил 29 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Түүх сөхвөл өнөөгийн шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон хуульчлан баталсан билээ.
Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийг батлахад нутгийн төлөөлөл болж оролцсон Улсын бага хурлын гишүүд, Ардын их хурлын депутатууд, эрдэмтэн судлаачид, нийт иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Төр нь иргэнээ эрхэмлэн иргэн нь төрөө дээдэлж айл өрх бүр тэгш боломжоор хангагдаж сайн сайхан амьдрах өлзийтэй ерөөлийг өргөе.
 
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДАЛЕЛИЙН БАУЫРЖАН
2021.01.13