БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ 2020 ОНД 2 САЯ 224 МЯНГА 677 ТОЛГОЙ МАЛ ТООЛУУЛЖЭЭ

2021 оны 01-р сарын 14, 00:00

Мал тооллогын жилийн эцсийн урьдчилсан дүнгээр Баян-Өлгий аймгийн иргэд 5405 тэмээ, 99781 адуу, 159490 үхэр, 937405 хонь, 1022596 толгой ямаа нийт 2 сая 224 мянга 677 толгой мал тооллуулжээ.

Энэ нь 2019 оны жилийн эцэст тоологдсон малаас 31913 толгойгоор өссөн үзүүлэлт юм.

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО