УДИРДАХ АЖИЛТНЫ СУЛ ОРОН ТООНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА

2021 оны 02-р сарын 09, 00:00

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс тус аймгийн Алтанцөгц, Улаанхус сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга болон Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.
 
ИТХ-ын нарийн бичгийн даргын сул орон тоонд бакалавр  болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрх зүй, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүмүүнлэг, бизнес ба удирдахуй, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлзүй, нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт мэргэжилтэй, Мал эмнэлгийн газрын албаны даргын албан тушаалд бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, малын их эмч, мал эмнэл зүй мэргэжилтэй хүмүүс өрсөлдөх боломжтой.
 
Иргэдийн шалгалтад орох хүсэлт, холбогдох баримт бичгийг энэ сарын 11-ний өдөр 09:00-17:00 цагийн хооронд bayаn-ulgii@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.
 
Сонгон шалгаруулалтын хугацаа, цагийг жич зарлах болно.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс - https://www.csc.gov.mn/s/35/38
 
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ