МАЛЧДАД 340 ТОНН ӨВСИЙГ ҮНЭГҮЙ ОЛГОНО

2021 оны 02-р сарын 09, 00:00

Өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржан холбогдох албаныхантай өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан уулзалт хийж цаг агаарын нөхцөл байдал, урьдчилсан мэдээг сонсож, аймгийн болон улсын нөөцөд байгаа өвс тэжээлийг малчдад хуваарилах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
"COVID-19" цар тахлын халдварын улмаас хил, гааль хаалттай байгаа учраас УБ хотоос тээвэрлэн ирж, зах дээр худалдаж буй малын тэжээлийн үнэ харьцангуй өндөр байгаа юм. Тиймээс Онцгой байдлын газрын 159 дүгээр салбар цэгт байгаа Монгол улсын засгийн газрын 2020 оны 212 дугаар тогтоолоор гарсан 340 тонн өвсийг үнэгүй, 2191 уут тэжээлийг тогтоосон үнээр худалдах шийдвэр гаргалаа.
Ингэхдээ Алтай, Буянт, Дэлүүн, Толбо сумууд ОБГ-ын 159 дүгээр салбарын 024 дүгээр цэгээс, Алтанцөгц, Баяннуур, Бугат, Ногооннуур, Цагааннуур тосгон ОБГ-ын 159 дүгээр салбараас, Сагсай, Улаанхус, Цэнгэл, сумууд ОБГ-ын 159 дүгээр салбарын 070 дугаар цэгээс авах юм.
Харин аймгийн нөөцөд байгаа өвс тэжээлийг Өлгий сумын төвд олгохоор шийдвэрлэлээ.
Н.Ерлан
2021.02.09