АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 2 ДУГААР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР

2021 оны 02-р сарын 08, 00:00

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 02 дугаар хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг аймгийн хэмжээнд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглож, хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зэрэг арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга, мэргэжлийн байгууллагын дарга нарт үүрэг болгов.

2. 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн өглөөний 08:00 цагаас 2 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов.

3. 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас эхлэн Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарах, 2 дугаар сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цагаас 2 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 06:00 цаг хүртэлх хугацаанд мөн аймгийн нутаг дэвсгэрээс гарах болон орох хөдөлгөөнийг түр зогсоов.

4. 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2 дугаар сарын 14-ны өдрийг дуустал “Тирлик”, “Ах-Дам” болон малын захыг түр хаах шийдвэр гаргалаа.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ
2021.02.08