АВСТРАЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2021 оны 02-р сарын 10, 00:00

Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор хэрэгжүүлдэг “Австралийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2022 оны магистрын сонгон шалгаруулалт зарлагдсан байна.
Бүртгэл 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх тул дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хуудсаар хандаж, эсвэл 318852 дугаарын утсаар холбогдож лавлана уу.