ГАВЬЯАТ ЦОЛТОН АХМАД БАГШ НАР АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ 1 САЯ 500 МЯНГАН ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

2021 оны 02-р сарын 10, 00:00

МУ-ын гавьяат багш А.Сайндолда, Р.Акремхан, С.Даржаа, Е.Дөрбетхан, Х.Хажайхан, М.Каспи, Р.Агзамхан, В.Сүрэнхүү, Х.Хадаан, Х.Имаммагзам тэргүүтэй 10 гаруй алдар цолтон ахмад багш нар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж сар бүр авдаг гавьяат цолны нэг сарын 150 мянган төгрөгийг аймгийн Онцгой комисст хандивлаж, нийт 1 сая 500 мянган төгрөг хүлээлгэн өглөө.
Мөн бусад ахмад буурлуудад хандив өргөж хамтдаа даван туулах уриалга гаргалаа.
Амьдралын их цаг хугацааг боловсролын салбарт өнгөрүүлсэн, нөр их хөдөлмөрөө сурган хүмүүжүүлэх их үйлсэд зориулж, аймгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан МУ-ын гавьяат багш хэмээх эрхэм алдрын эзэддээ баярлалаа.
Буянтай буурлууд минь эрүүл энх байж, урт удаан наслах болтугай!
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС
2021.02.11