ЭНЭ ЖИЛ БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС ТӨРӨН ГАРСАН УЛСЫН АВАРГА МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН НЭРС

2021 оны 02-р сарын 10, 00:00

Жил бүр Монгол Улсын Засгийн газраас сар шинийн баярын өмнө Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчдыг шалгаруулдаг уламжлалтай юм.
Энэхүү уламжлалын дагуу Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Баян-Өлгий аймгаас улсын хошой аварга малчин 1, улсын аварга малчин 7, улсын аварга тариаланч 1 тодорсон байна.
Үүнд:
“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-аар:
1. Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн малчин Гончигийн Сүх
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар:
1. Буянт сумын Хөх эрэг багийн малчин Пийлэнгийн Дарьсүрэн,
2. Бугат сумын 2 дугаар багийн малчин Шамешийн Серик,
3. Сагсай сумын Холагаш багийн малчин Байсолтаны Айып,
4. Цэнгэл сумын 6 дугаар багийн малчин Бакелийн Космос,
5. Алтанцөгц сумын 3 дугаар багийн малчин Тайсалын Шаят,
6. Дэлүүн сумын 6 дугаар багийн малчин Шалейн Жанарбек,
7. Цэнгэл сумын 1 дүгээр багийн малчин Шаривханы Тилек;
“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар
1. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн Жанасын Майлыбай шалгарсан байна.
Улсын аварга малчин, тариаланчаар тодорсон эрхэмүүдэд баяр хүргэе.
Цар тахалтай холбогдуулан Улсын аваргуудын шагналыг мал төллөж дуусах үед гардуулах төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Н.Ерлан
2021.02.10