Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/90 дугаар захирамжаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн тоо, давтамжийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг өглөөний 08:00 цагаас, оройн 18:00 цаг байхаар тогтоож,
захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болголоо.