
УОК-ын 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар 2021.02.27-нд Алматы - Улаанбаатар чиглэлд "Хүннү айр" /85 хүн/ 2021.03.05-нд Нур-Султан - Улаанбаатар чиглэлд "МИАТ" /160 хүн/
тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн юм.
Иймд иргэд Та бүхэн бүртгэлтэй холбоотой мэдээллийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яам, Алматы хот дахь Консулын төлөөлөгчийн газар,
http://nur-sultan.embassy.mn/ цахим хуудсуудаар албан ёсны мэдээллийг авч, бусад баталгаагүй эх сурвалж, хувьд хүнд итгэж залилуулах, мөнгө төгрөг шилжүүлэх асуудлаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн та бүхэн +77272472535 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ
2021.02.18