БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД 380 ИРГЭН БАЙНА

2021 оны 02-р сарын 18, 00:00

Өнөөдрийн байдлаар манай аймагт халдварын голомтот бүс нутаг Улаанбаатар хотоос ирээд гэрийн ажиглалтад байгаа 380 иргэн байна.
 
Тухайн иргэдийг аймагт орж ирэхэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бөгөөд 14 хоногийн гэрийн ажиглалтанд авч, 14 дахь хоногт түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж байна.
 
Улаанбаатар хотод шалтгаан эх үүсвэр тодорхойгүй алаг цоог хэлбэрээр халдвар бүртгэгдсээр байгаа тул иргэд гэрийн тусгаарлалтын дэглэмийг чанд сахиж бусдын эрүүл амьдрах эрхийг хүндэтгэн өгч буй зөвлөмжийг чанд сахихыг анхааруулж байна!
 
Эх сурвалж: АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
2021.02.18