Халал үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мах махан бүтээгдхүүнийг хөгжүүлэх экспортыг нэмэгдүүлэх шинжлэх ухааны үндэслэл

2014 оны 08-р сарын 11, 16:00

Халал үйлдвэрлэл гэж юу вэ?

Халал үйлдвэрлэлийн тухай ойлголт өгөхөөс  өмнө “халал” үгийн тухай дурдвал. «Халал»[1]  зөвшөөрөгдсөн, цэвэр гэсэн утагтай үг, эсрэгээр  «харам» хориглсон, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн утагтай. “Халал” гэсэн үг маш өргөн хүрээтэй ойлголтыг хамаардаг  бөгөөд энэ нь хоол хүнсний хувьд найралганд ямар нэгэн согтууруулах бодис болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй шоргоолжны хүчил гэх мэт зүйлс агуулагдаагүй байх, мах болон махан бүтээгдэхүүний хувьд малыг нядлахдаа шашины ном ёсоор хоолойг нь хэрчих аргаар нядлах, нядалсан мал нь ямар нэгэн өвчингүй эрүүл байх, гэх мэтчлэн шаардлагуудтай байдаг. Уг шаардлагуудыг хангаж бэлтгэгдсэн хоол хүнсийг  “халал буюу зөвшөөрөгдсөн, цэвэр” хүнс гэж нэрлэдэг. Энэхүү шаардалга нь хоол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд  нэгэн  адил тавигддаг.

Дэлхий дахин  дахь халал үйлдвэрлэлийн одоогийн байдал.

Дэлхийн зах зээлд халал бүтээгдэхүүний экспортоор тэргүүлж буй улс орнууд: Австрали, Бразил, Франц, Шинэ  Зеланд ,Энтхэг , Таилан, Малайз.

Дэлхийн зах зээлд халал бүтээгдэхүүнээр тэргүүлж байгаа эдгээр орнуудын хувьд Малайз улсаас бусад нь исламын шашинаас өөр шашинтай улс орнууд юм. Гэхдээ эдгээр орнууд  экспортын хүнсний  бүтээгдэхүүнээ исламийн шашинтай орнуудад нийлүүлдэг учраас дэлхийн зах зээлд дэх хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тохируулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна. Дээрхи орнуудаас экспортоороо тэргүүлдэг Австрали улсад мах махан  бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийн 96% нь халал стандартаар үйлдвэрлэгддэг байна. Манай улсад газар зүйн хувьд ойрхон  орнуудаас одоогийн байдлаар Казакстанд 600 ,  Оросд  400,  Киргизстанд 20     аж ахуйн нэгж халал стандартыг үндэслэн   үйл ажилгагаа явуулж, халал  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Дээрх орнуудаас  Казахстан улс  2005 оноос эхэлж халал стандартыг улсын стандарт болгож албан ёсоор баталсан. Үүнийн дараа   дэлхийн зах зээлд халал бүтээгдэхүүний экспортоо маш их хэмжээгээр  өсгөж чадсан байна.

 

[1] Халал ( араб. هللة цэвэр,ариун зөвшөөрөгдсөн‎‎)

Илтгэлийг ТАТАЖ авна уу.

Холбоотой файлТатаж авах