Сумын ИТХ-ын Нарийн бичгийн даргын албан тушаал

2014 оны 03-р сарын 27, 09:00

БАЯН-ӨЛГИЙ  АЙМГИЙН БУГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Өлгий хот                                                                                                                     2014.03.27

Нэг.Нийтлэг зүйл

  1.              Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Бугат сумын ИТХурлаас ирүүлсэн сул орон тоог нийтэд зарлаж байна.
  2.  Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.  Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн  албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.  Аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зарын дагуу бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг  тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд  мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ   албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно.

 

 

  1.  Сонгон шалгаруулалтын  зорилго 

          Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан,  төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.   

 

  •  Сонгон шалгаруулалтад орох иргэд  нь Төрийн албаны тухай хуулийн 10.1 -д заасан ерөнхий шаардлага  болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн албан тушаал (ажлын байрны  тодорхойлолтод заасан)–ын тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

 

  1. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой

-

Мэргэжил

Эрх зүйч, эдийн засагч, нийгмийн чиглэл, ХАА-н чиглэл

Мэргэжлээрээ ажилласан байх

Мэргэшил

Төрийн удирдлагаар мэргэшсэн байх

Бодлого, стратеги боловсруулах, өөрчлөлтийг манлайлах сэттгэлгээтэй байх

Туршлага

Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх

Байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах ажлын дадлага туршлагатай

Ур чадвар

 

-Багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах

-Манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай байх,

-Компьютрийн хэрэглээний программ ашиглах.

 

Эрхэлсэн ажлынхаа хүрээнд бусдад нөлөөлөх

Баримт бичиг боловсруулах

Тусгай шаардлага:

-Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

-Харилцааны өндөр соёлтой, бусдыг хүндэтгэх

-Байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

-Орон нутагт тогтвортой ажиллах

Ачаалалттай ажиллах, шаардлагатай тохиолдолд илүү цагаар  ажиллах,

 

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА  Зарлагдсан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2014 оны 04  дүгээр сарын 08, 09-ний  өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.

Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА 

1.     Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.

2.     Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.   ·        

  Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл /Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллага, ажлын байранд өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ/

  Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/   ·         

 Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт   · 

         Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт   ·          

 “4х6”-гийн хэмжээний цээж зураг 4  хувь   ·  

        Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ын эх хувь.

206 ТООТ ӨРӨӨ, утас: 70422982, 99426633

Холбоотой файлТатаж авах