Авлигатай тэмцэх газрын баруун бүсийн сургалт боллоо

2014 оны 10-р сарын 05, 13:00

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг нийтийн албан тушаалтнуудад таниулах, хуулийг хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас Ховд аймагт “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах нь” сэдэвт бүсчилсэн сургалт явагдлаа. Баруун бүсийн сургалтанд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо.