Дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалтны ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах шалгалтын тухай зар

2014 оны 10-р сарын 08, 08:00

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2014 оны  10  дугаар сарын 27-28-ний  өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.

Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх  газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар  комисс  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2014 оны 10  дугаар  сарын 28-ны  өдрийн 17.00 цагт өгнө.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан мянган/ төгрөг байна.   

Дэлгэрэнгүй мэдээллийг ТАТАЖ авна уу.        

Холбоотой файлТатаж авах