Хүн ам, өрхийн мэдээллийн санг цэгцлэх, сайжруулах ажил хийгдэж байна

2014 оны 10-р сарын 29, 08:00

Үндэсний Статистикийн хорооноос Хүн ам, өрхийн мэдээллийн санг (ХАӨМС)  шинээр нээн ажиллуулсантай холбогдуулан уг сангийн мэдээллийг цэгцлэх, сайжруулах ажил алхам алхамаар хийгдэж байна.2014 оны 10 дугаар 29-ны өдрийн байдлаар  6888 гаруй хүний мэдээллийг шинээр нэмж орууллаа.Тус ажлын хүрээнд манай аймгийн Алтай, Дэлүүн,Буянт, Толбо, Сагсай, Ногооннуур  сумын төрийн сангийн төлөөлөгч, багийн засаг дарга нар бусадаас илүү сайн идэвхи зүтгэл гарган ажиллаж байна.