Аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүлэв

2014 оны 12-р сарын 11, 10:00

МЭНДЧИЛГЭЭ

Санхүүчдийн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн үе үеийн санхүүч, эдийн засагчид Та бүхэндээ баярын мэнд хүргье!

Жил бүрийн 12 дугаар сарын хоёр дахь Ням гаригт манай санхүүгийн салбарын хамт олон хийж бүтээсэн ололт, амжилтаа тэмдэглэн, тулгарсан бэрхшээл, саадыг дүгнэж, цаашид хийх ажлаа тодорхойлон энэхүү баяраа хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Улс орныхоо эдийн засаг, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд санхүүчдийн нөр их хөдөлмөр, ухаан билэг, авьяас чадвар гол үүрэг гүйцэтгэж ирсэн.
Цаашдаа ч олсон ололт амжилтаа улам бататгаж, санхүүгийн сахилга батыг сайжруулан төрөлх нутгийнхаа гэрэлт ирээдүйн төлөө хамтран зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна.
Та бүхэндээ санхүүчдийн өдрөө ололт, амжилтаар дүүрэн, үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Х.ДАРМЕН