Дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах тухай

2015 оны 03-р сарын 04, 13:00

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН  НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН

ДЭС  ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ

СУЛ ОРОН ТООГ нӨХӨх иргэдийг сонгон шалгаруулах  ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

 

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Баян-Өлгий  аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

·          Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

·          Тус  аймгийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2015 оны  03  дугаар сарын  23, 24-ний  өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.

·          Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх  газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар  комисс  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2015 оны 03 дугаар  сарын 25-ны  өдрийн 16.00 цагт өгнө.

·          Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан мянган/ төгрөг байна

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

·          Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

·          Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

·          Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

·          Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

·          “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;

·          Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт

·          Шалгалтын үйлчилгээний төлбөр

 

Дөрөв. Шалгалтын хуваарь

·          2015  оны  03  дугаар  сарын 26-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

 

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

 2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

·          Шалгалт  авах газар, хуваарийг  бүртгүүлсэн иргэдийн  тооноос  хамааруулан  2015 оны 03  дугаар  сарын 25-ны  өдрийн  16.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.

·          Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх  иргэд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын  70422982, 99426633   дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

БАЯН-ӨЛГИЙ  АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН  ТӨРИЙН ЖИНХЭНЭ  АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ХАВСРАЛТААС ТАТАЖ АВНА УУ.

Холбоотой файлТатаж авах