Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн Баян-Өлгий аймагтай холбогдолтой зорилтуудын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийсэн тухай танилцуулга

2015 оны 03-р сарын 05, 10:00

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2014 ОНД ХӨГЖҮҮЛЭХ                                            ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ  ХОЛБОГДОЛТОЙ ЗОРИЛТУУДЫН ХЭРЭГЖИЛТЭД  ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН                                                                 ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

/ 2014 оны жилийн эцсийн байдлаар /

    2015 оны 02 дугаар сарын 09                                                                                                      Өлгий

          Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго : Монгол Улсын  Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тус аймагт холбогдолтой зорилтуудын хэрэгжилтийн явцын байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааг хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, цаашид анхаарах асуудлыг тодруулахад чиглэгдэнэ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүн :

            “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг УИХ-ын 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор баталсан ба 6 бодлогын хүрээнд 25 зорилтыг хэрэгжүүлэхээр 104 арга хэмжээ тусгасан. Үүнд :

  • Макро эдийн засгийн бодлогын 1 зорилт, 11 арга хэмжээ
  • Бодит салбарын хөгжлийн бодлогын 8 зорилт, 28 арга хэмжээ
  • Байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлогын 3 зорилт, 10 арга хэмжээ
  • Нийгмийн хөгжлийн бодлогын 9 зорилт, 36 арга хэмжээ
  • Төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэлийн 2 зорилт, 10 арга хэмжээ
  • Гадаад бодлого, батлан хамгаалахын 2 зорилт, 9 арга хэмжээ байна.

Үүнээс манай аймагт хамааралтай 5 бодлогын хүрээнд 19 зорилтыг хэрэгжүүлэхээр 54 арга хэмжээг хяналтанд авч, биелэлтийг хангаж ажилласан. Үүнд:

  • Макро эдийн засгийн бодлогын 1 зорилт, 3 арга хэмжээ
  • Бодит салбарын хөгжлийн бодлогын 6 зорилт, 13 арга хэмжээ
  • Байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлогын 3 зорилт, 5 арга хэмжээ
  • Нийгмийн хөгжлийн бодлогын 8 зорилт, 28 арга хэмжээ
  • Төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэлийн 1 зорилт, 1 арга хэмжээ байна.

           2014 оны жилийн эцсийн байдлаар нийт 19 зорилтын 54 арга хэмжээний 10 нь бүрэн хэрэгжиж, хэрэгжих шатандаа 44 арга /90%-тай 20, 70%-тай 11, 50%-тай 9, 30%-тай 4/ хэмжээ байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Татаж авах холбоос дээр дарж үзнэ үү.

Холбоотой файлТатаж авах