Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоог нөхөх тухай

2015 оны 04-р сарын 22, 10:00

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Баян-Өлгий  аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоог нийтэд зарлаж байна. 

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА 

Зарлагдсан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2015 оны 05 дүгээр сарын 02-ний  өдөр хүртэл 10.00-17.00  цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.

Дэлгэрэнгүйг татаж авна уу

Холбоотой файлТатаж авах