Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн соёл урлаг, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоог нөхөх тухай

2015 оны 06-р сарын 05, 08:00

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗДТГАЗРЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН СОЁЛ УРЛАГ, ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ

Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР 

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Баян-Өлгий  аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тус аймгийн ЗДТГ-ын соёл урлаг, хүүхэд гэр бүлийн  асуудал  хариуцсан мэргэжилтний сул орон тоог нийтэд зарлаж байна. 

 

Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно. 

Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн  албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйлажиллагааг зохион байгуулна. 

 

Аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зарын дагуу бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг  тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд  нэр дэвшүүлж болно.

 
Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА 

Зарлагдсан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2015 оны 06 дүгээр сарын 17ы  өдөр хүртэл 10.00-17.00  цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.

Гурав. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

Тус аймаг дахь нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд   70422982, 99414942, 99426633  утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗДТГАЗРЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН СОЁЛ УРЛАГ, ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН  МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА ТАТАЖ АВНА УУ.

 

Холбоотой файлТатаж авах