Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар бага сургууль, Дэлүүн сумын Таван салаа бага сургуулийн захирлуудын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2015 оны 09-р сарын 09, 12:00

БАЯН-ӨЛГИЙ  АЙМГИЙН ЗАРИМ СУМДЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫН  АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Дэлүүн сумын таван салаа болон Өлгий сумын 2 дугаар Ерөнхий боловсролын бага сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна. /2 сургууль /

          Нэг.Нийтлэг зүйл

 1. УИХ-ын 2003 оны “Журам батлах тухай”  13 дугаар тогтоолоор баталсан “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн  зарлаж байна.

      2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой, Бакалавр

 Магистр болон түүнээс дээш

Мэргэжил

Ерөнхий боловсролын Багш мэргэжилтэй

Мэргэжлээрээ ажилласан байх

Мэргэшил

Дипломын дараах мэргэшсэн сургалтад хамрагдсан байх

Бодлого, стратеги боловсруулах, өөрчлөлтийг манлайлах сэттгэлгээтэй байх

Туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

Байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах ажлын дадлага туршлагатай

Ур чадвар

 

-Багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах

-Манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай байх,

-Компьютрийн хэрэглээний программ ашиглах.

Эрхэлсэн ажлынхаа хүрээнд бусдад нөлөөлөх

Баримт бичиг боловсруулах

Тусгай шаардлага:

-Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

-Харилцааны өндөр соёлтой, бусдыг хүндэтгэх

-Байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

-Орон нутагт тогтвортой ажиллах

Ачаалалттай ажиллах, шаардлагатай тохиолдолд илүү цагаар  ажиллах,

 

 

  • Сонгон шалгаруулалтыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулна.
  • Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Баян-Өлгий аймгийн  Засаг даргын Тамгын газрын 206 тоот өрөөнд 2015 оны  09 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд 9.00-12.00, 14.00 -17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.
  • Бүртгэхдээ шалгалтад орохыг хүссэн иргэний биеийн байцаалт, бусад холбогдох бичиг баримтыг Төрийн албаны тухай  хууль, журамд заасан удирдах албан тушаал эрхлэх болзол, тухайн албан  тушаалд тавигдах ерөнхий шаардлагатай  харьцуулан нягтлан шалгаж, уг болзол, шаардлагыг хангаж байгаа иргэдийг бүртгэнэ.  
  • Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан  хаагчийн биеийн байцаалтын  маягт1-ийн дагуу)

2.Иргэний үнэмлэх (нотариатаар гэрчлүүлсэн хуулбар)

3.Боловсролын  дипломын   нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4.Ажил байдлын тодорхойлолт

            5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

   6. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг

7. Сургалтанд хамрагдсан талаарх баримтууд /Сертификат, Гэрчилгээ гэх.мэт/

8.      Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл

9.      Сургууль хөгжүүлэх хөтөлбөр, төслийг дугтуйнд битүүмжлэн баримт бичигтэй хамт өгөх

 10.  Шалгалтын үйлчилгээний төлбөр 

       

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Сонгон шалгаруулалтын талаарх заавар, зөвлөмжийг 2015 оны 09 дугаар сарын 30-ны өдөр өгөх болно.

Утас: 7042-2982, 99426633

Сонгон шалгаруулах Комисс