Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2015 оны 09-р сарын 09, 15:00

БАЯН-ӨЛГИЙ  АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Өлгий                                                                                                                 2015.09.09                                                                                                                                                          

          Нэг.Нийтлэг зүйл

1.          УИХ-ын 2003 оны “Журам батлах тухай”  13 дугаар тогтоолоор баталсан “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2.          Хоёр: Сонгон шалгаруулалтын  зорилго 

     Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан,  төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.   

      Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 

 БАЯННУУР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш

 

Мэргэжил

Хүний их эмч

Мэргэжлээрээ ажилласан байх

Мэргэшил

Дипломын дараахь мэргэшсэн сургалтад хамрагдсан байх

Бодлого, стратеги боловсруулах, өөрчлөлтийг манлайлах сэттгэлгээтэй байх

Туршлага

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах ажлын дадлага туршлагатай

Ур чадвар

 

-Багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах

-Манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай байх,

-Компьютрийн хэрэглээний программ ашиглах.

 

Эрхэлсэн ажлынхаа хүрээнд бусдад нөлөөлөх

Баримт бичиг боловсруулах

Тусгай шаардлага:

-Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

-Харилцааны өндөр соёлтой, бусдыг хүндэтгэх

-Байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

-Орон нутагт тогтвортой ажиллах

Ачаалалттай ажиллах, шаардлагатай тохиолдолд илүү цагаар  ажиллах,

 

3.Сонгон шалгаруулалтыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны Салбар  зөвлөлөөс томилсон  Сонгон шалгаруулах комисс, Баян-Өлгий аймгийн  Засаг даргын Тамгын газрын 206 тоот өрөө /II давхар/-д 2015 оны  09 дугаар сарын 28,29-ны өдөр хүлээн авч бүртгэнэ.

2.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан  хаагчийн биеийн байцаалтын  маягт1-ийн дагуу)

2.Иргэний үнэмлэх (нотариатаар гэрчлүүлсэн хуулбар)

3.Боловсролын  дипломын   нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4.Ажил байдлын тодорхойлолт

          5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6. Тухай албан албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter)

7.4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг

8. Шалгалтын үйлчилгээний төлбөр 

9. Бүрдүүлэх баримт бичгийн хамт сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг дугтуйнд битүүмжлэн өгнө.  

Тухайн  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон энэ журмын  5.1-д заасан баримт бичгийг дутуу бүрдүүлж ирсэн иргэнийг бүртгэхгүй.

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

            3.Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн заавар, журмын дагуу зохион байгуулна.

 

ХАРИЛЦАХ ХАЯГ:

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,

206 ТООТ ӨРӨӨ, УТАС: 70422982, 99426633