Бугат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2015 оны 09-р сарын 09, 17:13

БАЯН-ӨЛГИЙ  АЙМГИЙН БУГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

 

Өлгий хот                                                                                                                                                                                         2015.09.09

            Нэг.Нийтлэг зүйл

 1. УИХ-ын 2003 оны “Журам батлах тухай”  13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 10,17 дугаар зүйлийг үндэслэн Баян-өлгий  аймгийн Бугат  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

      2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 

1.    БУГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН

АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой

-

Мэргэжил

Эрх зүйч, нийгэм судлал,  эдийн засагч

Мэргэжлээрээ ажилласан байх

Мэргэшил

Төрийн удирдлагаар мэргэшсэн байх

Бодлого, стратеги боловсруулах, өөрчлөлтийг манлайлах сэттгэлгээтэй байх

Туршлага

Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх

Байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулах ажлын дадлага туршлагатай

Ур чадвар

 

-Багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах

-Манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай байх,

-Компьютрийн хэрэглээний программ ашиглах.

 

Эрхэлсэн ажлынхаа хүрээнд бусдад нөлөөлөх

Баримт бичиг боловсруулах

Тусгай шаардлага:

-Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

-Харилцааны өндөр соёлтой, бусдыг хүндэтгэх

-Байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

-Орон нутагт тогтвортой ажиллах

Ачаалалттай ажиллах, шаардлагатай тохиолдолд илүү цагаар  ажиллах,

 

 

3.Сонгон шалгаруулалтыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны Салбар  зөвлөлөөс томилсон  Сонгон шалгаруулах комисс, Баян-Өлгий аймгийн  Засаг даргын Тамгын газрын 206 тоот өрөө /II давхар/-д 2015 оны  09 дугаар сарын 28,29-ний өдөр хүлээн авч бүртгэнэ.

2.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан  хаагчийн биеийн байцаалтын  маягт1-ийн дагуу)

2.Иргэний үнэмлэх (нотариатаар гэрчлүүлсэн хуулбар)

3.Боловсролын  дипломын   нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4.Ажил байдлын тодорхойлолт

          5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6.Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

7.4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг

8. Шалгалтын үйлчилгээний төлбөр 

     

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

            3.Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

 ХАРИЛЦАХ ХАЯГ:

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ,

206 ТООТ ӨРӨӨ, УТАС: 70422982, 99426633