Дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалтны ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах шалгалтын тухай зар

2014 оны 03-р сарын 25, 00:00

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Баян-Өлгий  аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийнwww.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. 

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал  

·          Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

·          Тус  аймгийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2014 оны  04  дүгээр сарын  07, 08-ны  өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.

·          Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх  газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар  комисс  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2014 оны 04  дүгээр  сарын 09-ний  өдрийн 16.00 цагт өгнө.

·          Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 000 /Зургаан мянган/төгрөг байна.

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын  70422982, 99426633  дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.