Иргэдийн санал хүсэлтийг дараах сувгуудаар хүлээн авна

2014 оны 05-р сарын 05, 00:00

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх ажлын хэсэг”-ийг байгуулж иргэддээ нээлттэй, хурдан шуурхай үйлчилгээг эрхэмлэж иргэдийн өргөдөл, санал, гомдлыг дараах 4 сувгаар хүлээн авч, түүнд тодорхой хариулт өгөхөөр тус ажлын хэсгийг байгуулсан байна.
Сувгууд:
1. 134242 дугаарт мессеж илгээх
2. 70424042 дугаарт залгаж ярих
3. http://bayan-olgii.gov.mn сайтад /ЭНД/
4. АЗДТГ -т биечлэн ирэх зэрэг хэлбэрээр санал хүсэлтээ ирүүлнэ.

 

Хавсралт файл: Татах

Огноо: 2013.04.03

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ 

 

2013 оны 04 сарын 03 өдөр                      Дугаар 67                                       Өлгий

 Журам батлах тухай 

 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: 

  1. 1.Аймгийн хэмжээнд “Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, хариу өгөх, шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
  2. 2.Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шуурхай барагдуулах ажлыг хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий “Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /Х.Мантай/-т даалгасугай.
  3. 3.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг батлагдсан журмын дагуу шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /Х.Мантай/-т үүрэг болгосугай.
 

 

ДАРГА                            Т.МАНКЕЙ