Болзолт уралдаан зарлав

2014 оны 05-р сарын 05, 00:00

БАТЛАВ:  АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ,

 ХҮНИЙ ЭРХИЙН  ОРОН ТООНЫ БУС САЛБАР

ХОРООНЫ ДАРГА                          Х.ДАРМЕН

 2014 оны 04-р сарын 24-ны өдөр                                                                    Өлгий сум           

“ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН БОЛОН  “ХОВОР САЙХАН ХАНЬ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛЫН ЖУРАМ 

Зохион байгууллагчид: Аймгийн Хүний эрхийн орон тооны бус салбар хороо , аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгэм халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хараагүйчүүдийн  холбоо хамтран 2014 оны 05 дугаар сарын 15-нд болох Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Жаргалтай гэр бүл” гар зургийн уралдаан болон “Ховор сайхан хань” шалгаруулах болзолт уралдааныг зарлаж байна.   

Уралдааны зорилго нь: Гэр бүл, үр хүүхдүүд, эцэг эхчүүд бие биенээ хайрлан, хүндэтгэх, гэр бүлийн нандин сайхан өв залгамжлалыг хадгалаж, ХБИргэдэд урам зориг бэлэглэхэд оршино. 

Хамрах хүрээ: Энэхүү болзолт уралдааныг  аймгийн 13 баг,13 сумын  сургуулийн 6-12 насны хүүхдүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зарлаж байна.

Гар зургийн уралдаанд сургуулийн 6-12 насны хүүхдүүд, Ховор сайхан хань шалгаруулах уралдаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцоно. 

Хугацаа: Журамд заасан материалыг 2014 оны 04 дүгээр сарын 24 нээс эхлэн зарлаж, 05 дугаар сарын  08-ны өдрийн ажлын 17 цаг хүртэл аймгийн ЗДТГ-ын газрын 117, 217 тоот өрөө болон НХҮХэлтсийн 17 тоот өрөөнүүдэд хүлээж авна.

Хугацаа хэтэрсэн материалыг хүлээж авахгүй.

УРАЛДААНЫ БОЛЗОЛ

 Уралдааныг дүгнэхэд  хүүхдүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс дараах чиглэлд нийгэмд эзлэх байр сууриа, гэр бүлийн хүндэтгэлийн  үр дүнг нь харуулсан байдал зэргийг нь харгалзан үзнэ.

 

 Үүнд: 1. ”Жаргалтай гэр бүл” гар зургийн уралдаанд оролцогчид гэр бүлд хүсэн хүлээж байдаг өөрсдийн хүсэл мөрөөдлөө харуулсан

 

2. ”Ховор сайхан хань” уралдаанд хань ижилтэйгээ ханилснаас хойш хөгжлийн бэрхшээлтэй  болж, хичнээн жил хамт амьдарч үр хүүхдийг  сургууль соёл, ажилтай болгож, гэр бүлээ авч явж байгаа тухай намтар болон гэр бүлийн зургийн цомог. 

Дүгнэх журам: Аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн бөгөөд, Хүний эрхийн орон тооны бус салбар хорооны нарийн бичгийн дарга,  аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, Нийгэм халамж үйлчилгээний хэлтсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал  хариуцсан мэргэжилтэн, Нийгэм халамж үйлчилгээний хэлтсийн хүн ам хөгжлийн асуудал   хариуцсан мэргэжилтэн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Хараагүйчүүдийн  холбооны тэргүүнүүдийн бүрэлдэхүүнтэй 05 дугаар сарын  08-ны өдрийн 17 цаг хүртэл хүлээн авч 2014 оны 05-р сарын  9-ны өдөр дүгнэж хэвлэл мэдээллийн төлөөллүүдийг оролцуулан аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд  шагналыг гардуулана. 

”Жаргалтай гэр бүл” гар зургийн уралдааны шагналын сан:

 

1 дүгээр байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал

2 дугаар байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал

3 дугаар байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал

4 дүгээр байр- Үнэ бүхий зүйл

 

”Ховор сайхан хань” уралдааны шагналын сан: 

1 дүгээр байр- Тууз, мөнгөн шагнал

2 дугаар байр - Тууз, мөнгөн шагнал

3 дугаар байр - Тууз, мөнгөн шагнал

4 дүгээр байр- Үнэ бүхий зүйл

 

АЙМГИЙН ХҮНИЙ ЭРХИЙН  ОРОН ТООНЫ БУС

САЛБАР  ХОРОО