БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАРИМ СУМДЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧДИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

2015 оны 11-р сарын 27, 12:00

БАЯН-ӨЛГИЙ  АЙМГИЙН ЗАРИМ СУМДЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧДИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Өлгий хот                2015.11.2

          Нэг.Нийтлэг зүйл

 1. УИХ-ын 2003 оны “Журам батлах тухай”  13 дугаар тогтоолоор баталсан “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн  Баян-өлгий  аймгийн Өлгий сумын  5, 7, 8, 9 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч болон Бугат, Буянт, Ногооннуур, Булган сумын Ёлт баг, Улаанхус сумын Хөх хөтөл багийн хүүхдийн цэцэрлэг, Цэнгэл сумдын 2,3 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна. /11 цэцэрлэг/

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой,  Бакалавр

 Магистр болон түүнээс дээш

Мэргэжил

Сургуулийн өмнөх боловсролын багш

Мэргэжлээрээ ажилласан байх

Мэргэшил

Боловсролын менежментээр мэргэшсэн сургалтад хамрагдсан байх

Бодлого, стратеги боловсруулах,өөрчлөлтийг манлайлах сэттгэлгээтэй байх

Туршлага

Боловсролын салбарт сүүлийн 5-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

Боловсролын салбарт аливаа түвшний удирдах ажил хийсэн байх

Ур чадвар

 

-Багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах

-Манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай байх,

-Компьютрийн хэрэглээний программ ашиглах.

 

Эрхэлсэн ажлынхаа хүрээнд бусдад нөлөөлөх

Баримт бичиг боловсруулах

Тусгай шаардлага:

-Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

-Харилцааны өндөр соёлтой, бусдыг хүндэтгэх

-Байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

-Орон нутагт тогтвортой ажиллах

Ачаалалттай ажиллах, шаардлагатай тохиолдолд илүү цагаар  ажиллах,

 

 

3.Сонгон шалгаруулалтыг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Сонгон шалгаруулах комисс  Баян-Өлгий аймгийн  Засаг даргын Тамгын газрын 206 тоот өрөө /II давхар/-д 2015 оны  12 дугаар сарын 14,15-ний өдөрхүлээн авч бүртгэнэ.

2.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан  хаагчийн биеийн байцаалтын  маягт1-ийн дагуу)

2.Иргэний үнэмлэх (нотариатаар гэрчлүүлсэн хуулбар)

3.Боловсролын  дипломын   нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4.Ажил байдлын тодорхойлолт

          5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6. Тухай албан албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter)

7.4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг

8. Сургалтанд хамрагдсан талаарх баримтууд /Сертификат, Гэрчилгээ гэх.мэт/

9. Бүрдүүлэх баримт бичгийн хамт сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг дугтуйнд битүүмжлэн өгнө.  

10. Шалгалтын үйлчилгээний төлбөр 

 

Тухайн  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон энэ журмын  5.1-д заасан баримт бичгийг дутуу бүрдүүлж ирсэн иргэнийг бүртгэхгүй.

 

                3.Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

 Сонгон шалгаруулалтын талаарх заавар, зөвлөмжийг 2015 оны 12 дугаар сарын 16-ний өдөр өгөх болно.

Утас: 7042-2982, 99426633, 99414942

Сонгон шалгаруулах Комисс