ЖДҮ эрхлэгч иргэний бүртгэл

2016 оны 03-р сарын 04, 00:00

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэнээр бүртгүүлсэнээр Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгт хамрагдах боломжтой болно.

ЖДҮ ЭРХЛЭГЧ ИРГЭНЭЭР БҮРТГҮҮЛЭХ

Аймаг, дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч /дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвийн/ нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан шалгуурыг хангасан, бүртгүүлэх хүсэлт гаргасан иргэнийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэж, гэрчилгээ олгох бөгөөд дараахь шалгуурыг хангаж байгаа иргэнийг “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч” гэж ойлгоно. Үүнд:

1.1  контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг иргэнийг;

1.2  контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа  эрхэлдэг иргэнийг;

1.3  контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэнийг;

1.4  контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд 1 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг иргэнийг;

1.5  контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч иргэнийг;

2. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлт гаргасан иргэний явуулж буй үйлдвэр, үйлчилгээний чиглэл аль шалгуурыг хангаж байгааг харгалзан борлуулалтын орлогын хэмжээ, ажиллагсдын тоог хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудас , жишиг татварын тайлан, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл, хувь хүний орлогын албан татвар ногдуулж, төлсөн цалинг үндэслэн тогтооно. Харин Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан ажил, үйлчилгээ эрхлэгч иргэний хувьд борлуулалтын орлогыг нь тодорхойлох боломжгүй тул тухайн татвар төлөгчийн бүртгэл, татвар төлөлтийг үндэслэнэ.

3. Хүсэлт гаргасан иргэн нь дээр дурдсан шалгуурыг хангаж байвал тухайн иргэнээр ЖДҮГ, ТЕГ-ын 2011 оны 1/02 дугаар хамтран ажиллах гэрээний 1 дүгээр хавсралтын дагуу бүртгүүлэх хүсэлтийг бөглүүлж, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу дараах бичиг баримтын хуулбарыг хавсаргасан байна. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн хуулбар;

-Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан бол нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт, дэвтэр эсвэл цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан (ТТ-11);

- Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудас, жишиг татварын тайлан;

- Гэрчилгээний үнэ төлсөн баримтын хуулбар

4. Гэрчилгээг олгохдоо гэрчилгээний үнэ болох таван мянган  (үсгээр) төгрөгийг Капитрон банкин дахь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 3053003697 тоот дансанд төлүүлнэ.

5. Жижиг дунд үйлдвэрийн газраас ирүүлсэн жижиг, дунд үйлдвэр эрхэлж байгаа болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд өмнө нь зээл, төсөлд хамрагдсан боловч татвар төлөгчөөр бүртгүүлээгүй иргэний мэдээлэлд үндэслэн тухайн иргэнээр татварын тайланг нь нөхөн гаргуулж, татвар төлөгчөөр бүртгэн, татварыг нь төлүүлэх /эхний ээлжинд хүү, торгууль, алданги тооцохгүйгээр/ арга хэмжээ авахын зэрэгцээ  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлт гаргасан иргэнд гэрчилгээг дээрх зарчмыг баримтлан олгоно.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИЙН БҮРТГЭЛ, ТЭМДЭГЛЭЛ /ААН/

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлт гаргагч АЖ АХУЙ НЭГЖ доорх материалыг бүрдүүлэн Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт өгнө.

  1. Бүртгүүлэх хүсэлт /Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хандсан байх/,
  2. Улсын бүртгэлийг гэрчилгээ /эх болон хуулбар хувь/,
  3. Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт,
  4. Аудитын байгууллагаар баталгаажуулсан өмнөх жилийн санхүүгийн болон татварын тайлан баланс.

Жич: Монгол улсын Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангасан гэж үзвэл бүртгэл хариуцсан мэргэжилтэн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн тодорхойлолтыг ажлын нэг өдөрт багтаан гаргана.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ ИРГЭНИЙ ГЭРЧИЛГЭЭ

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ИРГЭН гэрчилгээ авахад  дараах материалыг бүрдүүлж харьяа дүүргийн Татварын хэлтэст өгнө.

  1. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх иргэний хүсэлт /Харьяа дүүргийн Татварын хэлтэст хандсан байх/,
  2. Иргэний үнэмлэх / эх болон хуулбар хувь /,
  3. Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт,
  4. ХХОАТ болон жишиг татварын тайлан,
  5. Татварын цэнхэр дэвтрийн хуулбар,
  6. Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт, дэвтэр эсвэл цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ-11/,
  7. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар,
  8. Хороо хариуцсан байцаагчийн тэмдэглэл.

Жич: Монгол улсын Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангасан гэж үзвэл бүртгэх байгууллага хүсэлтийг хүлээн авсанаас хойш ажлын  7 өдрийн дотор Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгэнэ.

ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР АРГА ХЭМЖЭЭНД ЗОРИУЛАН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТСЭЭС ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ ТОДОРХОЙЛОЛТ ХҮСЭХЭД ШААРДАГДАХ МАТЕРИАЛ

  1. Иргэн, аж ахуй нэгжийн хүсэлт /Ямар зориулалтаар тодорхойлолт гаргуулах тухай Хөдөлмөрийн хэлтэст хандсан байх/,
  2. Иргэний үнэмлэх, аж ахуй нэгжийн гэрчилгээ /эх болон хуулбарын хамт/,
  3. Иргэн оршин суугаа газрын хорооны тодорхойлолт,
  4. Аж ахуй нэгж нь харьяа Татварын хэлтсийн тодорхойлолт,
  5. Шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний танилцуулага, зураг.

Жич: Материалыг бүрэн ирүүлсэн нөхцөлд хариуцсан мэргэжилтэн ажлын 1 өдөрт багтаан тодорхойлолтыг гаргана.