ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

2016 оны 03-р сарын 04, 00:00

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Монгол улс дахь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, жижиг ,дунд үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах зорилгоор Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрүүд, Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр, Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн хөрөнгийн үээл олгох, тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээ үзүүлэх, давхар батлан даалт гаргах зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн дэмжлэгүүдийг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй.  

Эрхэм Зорилго 

 Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино.  

 Зорилтууд

  • ЖДҮ эрхлэгчдэд зориулж урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох;
  • Ажлын байр шинээр бий болгосон ажил олгогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  • ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн түрээс /лизинг/-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх;
  • Төслийн гүйцэтгэл дээр хяналт тавих;
  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор санхүүжилт, дүрэм журмыг бий болгож дотоодын болон гадаад улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах;
  • ЖДҮ-лэл эрхлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх;
  • Зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэх;

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ЯМАР НӨХЦӨЛТЭЙ ОЛГОГДДОГ ВЭ?

   Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж 5 хүртэл жилийн хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй, эхний жилд үндсэн зээлийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж  2 дахь жилээс үндсэн зээлээ төлж эхлэх нөхцөлтэйгээр хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох мөн санхүүгийн түрээс буюу лизингээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглах боломжийг олгож байна.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛД ЯМАР ШААРДЛАГА ТАВИГДДАГ ВЭ?

Жижиг, дунд үйлдвэрийн салбарын төсөлд тавигдах

шалгуур үзүүлэлтийн жагсаалт

1. "Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль“-ийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн байх;

2. Аж үйлдвэрийн салбарын бодлого, тэргүүлэх чиглэлд нийцсэн байх;

3. Татвар, Нийгмийн даатгал болон хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, эргэн төлөлт хэвийн байх;

4. Хуулиар           хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж ирүүлэх;

5. Үйлдвэрлэл,    үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, байгаль орчны болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх;

6. Ажлын   байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгох тоог тусгах;

7. Бараа, бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлтэй байх;

8. Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх;

9. Төслийн ерөнхий стандартыг хангах;

 

Жижиг, дунд үйлдвэрийн салбарын орон нутгийн чанартай

төсөлд тавигдах шалгуур үзүүлэлтийн жагсаалт

  1. "Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль“-ийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн байх;
  2. Аж      үйлдвэрийн салбарын бодлого, тэргүүлэх чиглэлд нийцсэн байх;
  3. Татвар, Нийгмийн даатгал болон хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, эргэн төлөлт хэвийн байх;
  4. Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж ирүүлэх;
  5. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад эөвшөөрөлтэй байх;
  6. Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгох тоог тусгах;
  7. Бараа, бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлтэй байх,үйлдвэрлэлийн хүчин чадал, тоо хэмжээг нэмэгдүүлсэн байх;
  8. Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх, сүүлийн гурван жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;
  9. Төсөл хэрэгжүүлэгч нь тухайн орон нутагт бүртгэлтэй байх;
  10. Төслийн ерөнхий стандартыг хангах;

 

ЗЭЭЛ ХҮСЭГЧИД ЯМАР ШААРДЛАГА ТАВИГДАХ ВЭ?

ДООРХИ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАНГАСАН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН

ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛТАНД ХАМРУУЛНА. ҮҮНД:

  1. Тухайн хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-иас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх;
  2. Төслийн үр дүнд бий болох бүтээгдэхүүн, үйлчилгээ нь цаашид тогтвортой    байх;
  3. Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн болон татварын өргүй байх;
  4. Зээлийн барьцааг хангасан үл хөдлөх хөрөнгөтэй байх;
  5. Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлсэн байх;
  6. Шинээр бизнес эрхлэгч нь тухайн төслийн салбартаа мэргэшсэн, зөвшөөрөл, техникийн нөхцлийг эрх  бүхий байгууллагаас авсан байх;
  7. Санхүүжүүлэх бизнес нь тогтмол мөнгөн орлоготой гэдгийг тодорхойлсон бичиг баримтыг тусгасан байх;
  8. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээ, шаардлага, зах зээлийн цаашдын хандлагын талаарх судалгааг хийсэн байх;
  9. Тухайн бүтээгдэхүүнтэй зах зээлд өрсөлдөх ижил төрлийн бүтээгдэхүүний судалгаа, өрсөлдөөний түвшинг тогтоосон байх;
  10. Тухайн үйлдвэрлэл эрхлэгч компаниудын талаарх мэдээлэл, мөн нэгдсэн балансыг хавсралтаар ирүүлсэн байх;
  11. Хуучин ажлын байраа хадгалан үлдэж, шинээр ажлын байр нэмэгдүүлсэн байх;
  12. Зээлд хамрагдаж төсөл хэрэгжүүлсэнээр тухайн үйлдвэрт хөдөлмөр хамгааллын зардалд тодорхой хэмжээг зарцуулсан байх;