БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УЛААНХУС СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙН АЖЛЫН БАЙРАНД БОЛОН МОНГОЛ-АЛТАЙН НУРНУУЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ АЛТАЙ СУМЫН ЁЛТЫН САВ ГАЗРЫГ ХАРИУЦСАН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН АЖ

2016 оны 03-р сарын 07, 00:00

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УЛААНХУС СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙН АЖЛЫН БАЙРАНД БОЛОН МОНГОЛ-АЛТАЙН НУРНУУЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ АЛТАЙ СУМЫН ЁЛТЫН САВ ГАЗРЫГ ХАРИУЦСАН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН АЖЛЫН БАЙРЫГ НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
Өлгий хот 2016.03.07
Нэг.Нийтлэг зүйл 1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Улаанхус сумын ЗДТГазраас болон Монгол Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн сул орон тоог нийтэд зарлаж байна. 2. Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн санал хүсэлтээ гаргаж болно. Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна. Аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зарын дагуу бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно.
3. Сонгон шалгаруулалтын зорилго
Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг болон гүйцэтгэх ажилтныг шилж сонгоход оршино.
- Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1 -д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн албан тушаал (ажлын байрны тодорхойлолтод заасан)–ын тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

Холбоотой файлТатаж авах