Хөгжимт драмын театрын гадна талын засварын ажил

2016 оны 04-р сарын 13, 00:00

Аймгийн ЗДТГ нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хөгжимт драмын театрын гадна талын засварын  ажлыг гүйцэтгэх тухай цахим тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

 

 

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000/ тавин мянга / төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ. /Энэ нь орон нутгийн бус, системийн цаг болохыг анхаарна уу/

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

 

Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

 

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Аймгийн ЗДТГ-ын байр 1-р давхар 110 тоот

 

Худалдан авах ажиллагааны алба Утас 7042-7593, 99422737

 

www.meps.gov.mn