Үүрэг даалгавар

2016 оны 04-р сарын 19, 13:18

2016 ОНЫ  04 САРЫН 18-ны ӨДРИЙН АЙМГИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААНААР ӨГСӨН

ҮҮРЭГ ДААЛГАВАР, ТҮҮНИЙ БИЕЛЭЛТ

 

Д/д

Өгөгдсөн үүрэг даалгавар

Үүрэг даалгавар өгсөн албан тушаалтан

Хариуцах албан тушаалтан

1

МУ-ын Ерөнхий сайд энэ сарын 22-ны өдөр тус аймагт ажиллахаар болсон тул ажлын хэсэг томилж шаардлагатай бэлтгэл ажил хангуулах. Мөн тус өдрийн 11 цагаас ХДТеатрт ард иргэдтэй уулзалт хийх юм. Түүнчлэн аймгийн гэрэлтүүлэг, камержуулалтын ажилтай танилцах юм байна. Энэ үеэр Цагдаагийн газар болон Нэгдсэн эмнэлгээр орно.

ЗДТГ-ын дарга Т.Манкей

ТЗУХ-ийн дарга Х.Мантай, ХДТ-ын дарга Ертай, ЦГ-ын дарга Батболд, НЭ-ийн дарга Б.Бейсен Ажлын хэсэг

 

2

Төрийн мэдээлэл сэтгүүлийг аймгийн ЗДТГ-аар дамжиж авахаар болсон тул хэлтэс, агентлагууд болон сумдын дарга нар сэтгүүлээ захиалуулж авах

ЗДТГ-ын дарга Т.Манкей

Хэлтэс, агентлагийн дарга нарт

3

Аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал нь хамгийн тулгамдаж буй асуудал болоод байна. Иймд Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах албанаас хүн томилж, газар дээр нь очиж ажиллан, хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргаж, танилцуулах. Санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдсэн.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Лаззатхан

ОБГ-ийн дарга Ц.Баттулга

4

Сонгуулийн хуулийн дагуу 4-р сарын 29-ний дотор иргэдийн шилжих хөдөлгөөний асуудлыг хийж дуусгах шаардлагатай тул, нэмэлт хүч гаргаж, уг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Засаг дарга Х.Дармен

Улсын бүртгэл, статистикийн газрын дарга Өнөржаргал

5

Мод тарих бэлтгэл ажлыг хангаж эхлэх. Үүнд төсөв, санхүүгийн боломж муу байгаа тул энэ жилийн мод тарих ажлын ард иргэдийн тусламжтайгаар зохион байгуулах шаардлагатай байна. Мэргэжлийн байгууллагууд мод тарих төлөвлөгөөг байгууллагуудаас санал авах бус газар дээр нь очиж судалгаа хийж, өөрсдөө гаргах. Мөн жимсний мод түлхүү тариалах санаачлага гаргах

Засаг дарга Х.Дармен

БОАЖГазрын дарга Марат, Сум дундын ойн ангийн дарга Ерболат, Өлгий сумын Засаг дарга Ө.Хавай

6

Захиалагч байгууллагууд бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлэх арга хэмжээ  авч ажиллах

Засаг дарга Х.Дармен

Хэлтэс, агентлагийн дарга нарт

 

ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС