Үүрэг даалгавар

2016 оны 04-р сарын 26, 11:46

2016 ОНЫ  04 САРЫН 25-ны ӨДРИЙН АЙМГИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААНААР ӨГСӨН

ҮҮРЭГ ДААЛГАВАР, ТҮҮНИЙ БИЕЛЭЛТ

 

Д/д

Өгөгдсөн үүрэг даалгавар

Үүрэг даалгавар өгсөн албан тушаалтан

Хариуцах албан тушаалтан

1

Захиргааны ерөнхий хуулийн танилцуулах сургалтыг тус аймагт 2016 оны 4  дүгээр сарын 27-ны өдрийн 08:30 цагт Ховд Их сургуулийн Багшийн коллежид зохион байгуулна. Тус хууль нь захиргааны байгууллагын үйл ажиллагааг нэг стандартад оруулах шинэ хууль юм. Уг хуулийн агуулга, үзэл баримтлал, ач холбогдлыг тайлбарлан таниулах, хуулийн талаар нэгдсэн ойлголт өгөх энэхүү сургалтад хэлтэс, агентлагийн удирдлагууд идэвхтэй оролцох хэрэгтэй.

ЗДТГ-ын дарга Т.Манкей

Хэлтэс, агентлагийн дарга нарт

2

Мод тарих бэлтгэл ажлын хүрээнд байгууллагуудад очиж судалгаа хийж, өнгөрсөн жилд байгууллагуудаас ирүүлсэн тарьсан модны тайлан байгаа тул, уг тайлан судалгааг үндэслэж үр дүнг нь гаргаж ирэх хэрэгтэй. Шинэ төрлийн мод тарих ажил зохион байгуулах. Жимсний мод түлхүү тариалах санаачлага гаргах

Аймгийн ИТХ-ын дарга Б.Лаззатхан

БОАЖГазрын дарга Марат, Сум дундын ойн ангийн дарга Ерболат, Өлгий сумын Засаг дарга Ө.Хавай

3

Аймгийн сонгуулийн тойргийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй баталсан. Уг хороонд ажиллаж буй төрийн албан хаагчдын ажлыг нь зохицуулж, тухай бүр ажлаас нь түр чөлөөлөх, саадгүй  оролцуулах арга хэмжээ авч ажиллах

Аймгийн ИТХ-ын дарга Б.Лаззатхан

Хэлтэс, агентлагийн дарга нарт

4

Иргэдийн шилжих хөдөлгөөний асуудлыг хийж дуусгах шаардлагатай тул, нэмэлт хүч гаргаж, уг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Лаззатхан

Улсын бүртгэл, статистикийн газрын дарга Өнөржаргал, Хэлтэс, агентлагийн дарга нарт

 

ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС