“ADRA” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАМЖ

2016 оны 08-р сарын 10, 00:00

7-р сарын 10-нд Баян-Өлгий аймагт болсон үер усны аюулын улмаас олон хүн хохирч орон гэргүй болж байгалийн гамшигт өртсөн билээ.

Үүнтэй холбоотой Аймгийн Засаг даргын захирамж гарч гамшигт нэрвэгдсэн газрыг цэвэрлэн, ариутгал хийн аюулаас урьдчилан сэргийлэх, хохирлыг арилгах, гамшигт өртсөн айлуудыг гэр оронтой болгох зэрэг ажлуудыг цаг тухайд гүйцэтгэхэд аймгийн онцгой байдлын комисс болон Онцгой байдлын газартай хамтран ажилласан. Мөн гамшигт өртсөн айлуудын хувцас хунар болон хоол хүнсний асуудлуудыг шийдвэрлэхэд “ADRA” Олон улсын байгууллага тусламжийн гараа сунгасан юм.

Тус арга хэмжээнд “ADRA” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Бриттон болон аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн ОБГ-ын дарга дэд хурандаа С.Пүрэвсамдан нар оролцов.