БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ БОЛСОН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ

2016 оны 08-р сарын 19, 00:00

2016 оны 8-р сарын 19-нд болсон Баян-Өлгий аймгийн багш нарын бага хуралд аймгийн Засаг дарга А.Гылымхан болон холбогдох байгууллага, хэлтсийн дарга нар мөн Улаанбаатар хотоос ирсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийн гишүүд оролцлоо.

Засаг дарга бага хурал дээр хэлсэн үгэндээ сургалтын чанарыг ахулах талаар үнэт саналуудыг дэвшүүлэв.

Аймгийн боловсролын салбарт 2015-2016 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, үр дүн, 2016-2017 оны хичээлийн жилд дэвшүүлэх зорилтын тухай, Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний тухай мөн бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, бүрэн дунд боловсролын үндэсний шинэчилсэн хөтөлбөрийг туршин хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар мэргэжилтнүүд мэдээлэл өгч илтгэл тавив.

Багш сурган хүмүүжүүлэгчид санал бодлоо хуваалцан ярилцсанаар хурал амжилттай өндөрлөв.