АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2016 оны 11-р сарын 16, 00:00

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр манай  аймагт ирж ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн Баян-Өлгий аймагт 11-р сарын 16-наас эхлэн 3 хоногийн турш ажиллана.

Ажлын хэсгийнхэн Монгол Улсын Их Хуралаас батлан гаргасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах олон нийтийн хяналтын зөвлөл байгуулах бэлтгэл ажлыг хангах, Төрийн албан хаагчдад сургалт явуулах, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллийн дунд "Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоо" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч  шийдвэрлэх гэсэн чиглэлээр ажиллах юм байна.