БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН "ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИСС" ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО.

2017 оны 01-р сарын 12, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх "ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИСС"-ыг шинэ байртай болголоо.

Аймгийн ард иргэд өмнө тус зөвлөгөөнд орохдоо аймгийн нэгдсэн эмнэлгийн гадна урт дараалалтай зогсож ордог байсан бол одоо цэвэрхэн, дулаан /ариун цэврийн өрөө/-тэй орчинд үйлчилгээ авах бүрэн боломжтой боллоо.