БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДТЭЙ 2017 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БАТАЛГААЖУУЛЛАА.

2017 оны 01-р сарын 16, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан 2017 оны 01-р сарын 05, 06-ны өдрүүдэд Засгийн газрын гишүүдтэй 2017 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнд:

Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүх,

 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат

 Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол

Сангийн сайд Б.Чойжилсүрэн

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь

Хөдөлмөр,  нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн

Эрчим Хүчний сайд П.Ганхүү

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай тус тус хамтран ажиллах гэрээ байгуулж, баталгаажууллаа.