АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН МАНАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2017 оны 01-р сарын 20, 00:00

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Азийн Хөгжлийн Банкны "Баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих" төслийн хүрээнд Төр-хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.

Уг зөвлөгөөнд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Болат, хувийн хэвшлийн болон зарим төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Уг зөвлөгөөний зорилго нь:

1. Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг гурван аймгийн хувийн хэвшлийг дэмжих стратегийн бодлогын баримт бичиг боловсруулах,

2. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг баруун бүсийн аймгуудын ажлын уялдааг сайжруулан боловсронгуй механизм бий болгох

3. Тус аймгуудын тэргүүлэх салбаруудыг тодорхойлж, бүсийн хэмжээний томоохон төслийг шалгаруулж Азийн Хөгжлийн Банкаар санхүүжүүлэх  зорилготой юм.