БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН БНХАУ-ЫН АЛТАЙ АЙМАГТ АЙЛЧЛАВ

2017 оны 01-р сарын 22, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 1-р сарын 13-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Алтай аймагт айлчилж тус аймгийн удирдлагуудтай уулзав.

Манай аймгийн бүх салбарын төлөөллүүд Алтай аймгийн намын дарга болон Алтай аймгийн Засаг дарга Ү.Талгаттай санал солилцож хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээр байгуулав.  Үүнд:

Хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлж Алтай аймгийн тусламжаар  Өлгий хотын нэг гудамжны замыг засах, гэрэлтүүлэхтэй болгох, мод тарих зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцов.

Жижиг дунд үйлдвэр барьж ажлуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, Дайнгийн гүүрийг шинээр барих,  аймгийн МСҮТ-ийн  оюутнуудыг сургах, дадлагажуулах, багш нарын туршлага солилцох, аймгийн Мэргэжлийн Хяналтын газрыг лабораторийн танхимтай болгох, аймгийн нэгдсэн эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангах, мал эрүүлжүүлэх, малын удмыг сайжруулах талаар судалгаа шинжилгээ хийх, газар тариалан хөгжүүлэх талаар хамтран ажиллаж Буралтогай мужаас 5000 мод авчирж аймагт ургуулж ногоон байгууламж бий болгох зэрэг ажлууд гэрээнд тусгав.  

Мөн Алтай аймгийн Аялал жуулчлалын газартай хамтран хил орчмын байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх талаар гэрээнд тусгагдсан болно.