БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН БНХАУ-ЫН АЛТАЙ АЙМГИЙН ЗАРИМ МУЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2017 оны 01-р сарын 22, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Алтай аймагт хийсэн айлчлалын үеэр тус аймгийн Буралтогай, Хаба, Буыршын мужийн удирдлагуудтай уулзаж цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Хаба мужийн хүн эмнэлгийн үйл ажиллагаа болон Алтай аймгийн зэсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж зэсийг боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар туршлага судалж санал солилцов.