“БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ, ОРОН НУТГИЙН БОДЛОГО, САНААЧИЛГЫГ ӨРНҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ-СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2017 оны 01-р сарын 22, 00:00

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд “Баян-Өлгий аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх,
орон нутгийн бодлого, санаачилгыг өрнүүлэх нь” сэдэвт сургалт-семинар зохион байгуулагдаж байна.

Уг сургалт семинарын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, засаг даргын орлогч А.Камелият нар оролцож аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажилгүйдлийн түвшин, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх гадаад дотоодын туршлагыг үндэслэж, цаашид хэрэгжүүлэх арга замын талаар танилцуулав.

Уг семинар нь аймгийн салбар зөвлөлийн чадавхийг бэхжүүлж түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн талаарх орон нутгийн бодлого, санаачилгыг өрнүүлэх зорилготой юм.

Сургалт-семинарыг  Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Хадхүү, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн үндэсний зөвлөх Д.Нармандах нар удирдан явуулж байна.