ОХУ-ЫН НОВОСИБИРСК ХОТЫН ХААИС-ИЙН РЕКТОР АНДРЕЙ ВИКТОРОВИЧИЙГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2017 оны 01-р сарын 26, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан ОХУ-ын Новосибирск хотын ХААИС-ийн гадаад харилцаа хариуцсан ректор Андрей Викторович болон тус сургуулийн профессор Отто Кауфманн нарыг хүлээн авч уулзан манай аймгаас тус сургуульд суралцаж байгаа оюутнуудыг дэмжиж ажиллах, бакалаврын зэрэгтэй төгссөн оюутнуудыг магистр, докторын сургалтанд хамруулж мэргэжлийг нь дээшлүүлэх талаар санал солилцов.

Ректор Андрей Викторович тус сургуульд элсэх элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгсөн, сурлагын амжилт гаргасан оюутнуудад сургалтын болон дотуур байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлж, манай аймгаас суралцаж буй оюутнуудыг дэмжиж ажиллахыг илэрхийллээ.