БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2017 оны 02-р сарын 07, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан нар  МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар багш оюутнуудтай санал солилцож тус төвийн үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаа илэрхийллээ.

МСҮТ-т амжилттай суралцаж буй  зарим оюутнуудыг гадаад улсуудад дадлага хийлгэх, туршлага хуримтлуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах талаар зөвлөлдөв.

Мөн Герман, Швейцари болон Австралийн Засгийн газраас санхүүжүүлж буй «Мэргэжлийн боловсрол сургалт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох» төслийн хүрээнд  олгогдсон тоног төхөөрөмжүүдтэй танилцаж цаашид үр ашигтай ашиглах талаар саналаа илэрхийлэв.