МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХЭЭР АХЛУУЛСАН "ШУУРХАЙ БҮЛЭГ" БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2017 оны 02-р сарын 20, 00:00

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ухнаагийн Хүрэлсүхээр ахлуулсан "Шуурхай бүлэг" 2017 оны 02-р сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

"Шуурхай бүлэг"-ийн бүрэлдэхүүнд:

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх,

- Улсын Онцгой комиссын орлогч дарга, генерал Т.Бадрал.

- /Монгол Улсын Шадар сайдын зөвлөх/ Л.Алтангэрэл

- Монгол /Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа

- Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн дэд сайд Ж.Сауле

-Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын зарлагын хэлтсийн мэргэжилтэн М.Санжаадорж болон бусад албаны хүмүүсийн хамт ажиллав.

Шуурхай бүлгийн зорилго нь:

- Аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах

- МУ-ын ЗГ Улсын Онцгой комиссын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөх

- Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой орон нутгийн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах,

- Малчид, иргэдтэй уулзаж санал бодлыг сонсох

- Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ЗГ-ын тогтоолын дагуу хуваарилсан өвс тэжээл, бараа материалыг газар дээр нь олгох,

- Аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах үнэлэлт дүгнэлт заавар зөвлөгөө өгөх

- Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө зориулалт зарцуулалттай танилцах, үүрэг чиглэл өгөх,

-Нөөцийн бараа материалын хадгалалт хамгаалалтыг шалгах

-Цаг үеийн шинжтэй зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллав.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан "Шуурхай бүлэг" өвөлжилт хүндэрсэн Сагсай сумын ард иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож, зудад нэрвэгдсэн малчдад 40 тонн өвсийг үнэгүй өгч 20 тонн тэжээлийг /хивэг/ 50%-ийн хөнгөлттэй олгосон бөгөөд 41 айл өрхөд ОУ-ын байгууллагуудаас ирүүлсэн тусламжийн бараа материалууд гардууллаа.

Мөн аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Онцгой комисс хуралдуулж аймгийн удирдлагууд болон хэлтэс агентлагуудын дарга нарт төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, батлагдсан төсвийн хүрээнд хэмнэлттэй, үр дүнтэй сайн ажиллахыг үүрэг болголоо.