АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ «ТОГЫЗ ХУМАЛАХ»-ЫН БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

2017 оны 03-р сарын 11, 00:00

Өнөөдөр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг аймгийн Засаг даргын нэрэмжит  «Тогыз хумалах»-ын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан нар оролцлоо.

Уг тэмцээнд ОХУ-ын Кош Агаш муж болон Увс, Ховд аймаг мөн Баян-Өлгий аймгийн бүх сумуудаас тамирчид ирж оролцож байна. Тэмцээн 2017 оны 3-р сарын 11, 12-ны өдрүүд Өлгий сумын Б.Хурметбекийн нэрэмжит ерөнхий боловсролын 3-р бүрэн дунд сургуульд 2 өдөр үргэлжилнэ