АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

2017 оны 03-р сарын 20, 00:00

Төсөл

АЙМГИЙН  НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

 1 дүгээр зүйл. Журмын зорилго

1.1. Энэ журмын зорилго нь аймгийн  нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл \цаашид тусгай зөвшөөрөл гэх\-ийг иргэн, аж ахуйн нэгжид олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох  болон  түүнд холбогдох бусад харилцааг  зохицуулхад оршино.

1.2. Аймгийн  нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам нь Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1.3 Аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгох тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний тухай хуульд Аймгийн  нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журамд өөрөөр заасан бол хуулийг дагаж мөрдөнө

2 дураар зүйл. Журмын үйлчлэх хүрээ

2.1. Энэ журам нь аймгийн нийт  нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхэлж буй  иргэн аж ахуйн нэгжид үйлчилнэ.

3 дугаар зүйл. Журмын нэр томьёоны тодорхойлолт

3.1.1. “Тусгай зөвшөөрөл” гэж согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, аж ахуй нэгжид аймгийн Засаг даргын шийдвэрээр олгосон албан ёсны баримт бичгийг;

3.1.2 .“Тусгай зөвшөөрөл эзэмшигч “ гэж согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа эрхлэхээр аймгийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл авсан иргэн хуулийн этгээдийг.

3.1.3. Тохирлын гэрчилгээ гэж  бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тодорхой стандарт текникийн зохицуулалт, холбогдох норматив баримт бичигт заасан үзүүлэлт шаардлагад тохирч байгааг тодорхойлсон аймгийн Стандартчилал, хэмжил зүйн байгууллгаас батламжилж олгосон, нотлох бичиг баримтыг хэлнэ

3.1.2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний зардлын үнэ гэж  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллгааг баталгаажуулсан баримт бичгийн зардалыг аймигийн Засаг даргын шидвэрээр тогоосон мөнгөн дүнг хэлнэ

4 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг олгох, сунгах болон бусад үйл ажиллагаанд баримтлах зарчим

4.1. Илт тод, нээлттэй байх

4.2.  Хүнд суртлаас ангид,  шуурхай байх;

4.3.  Хууль дээдлэх;

 4.4. Авлигаас ангид байх ;

5 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн, аж ахуй нэгжид тавигдах шаардлага

5.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж нь дараах шаардлага хангасан байна

5.1.1. Аж ахуй нэгж нь улсын бүртгэл бүртгэгдсэн байна;

 5.1.2. Аж ахуй нэгжийн үйл ажиллагааны чиглэл нь хүнсний худалдаа, үйлчилгээний байх;

5.1.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх орон байр, үйлчилгээ нь МNS 5021: 2007, 4946: 2005 стандартын шаардлага хангасан байх;

5.1.4. НӨАТ-ын урамшууллын системд холбогдож, стандартын шаардлага хангасан кассын машин байрлуулсан байх

5.2. Тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн дараах  шаардлага хангасан байна

5.2.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн 18 насанд хүрсэн байх ;

5.1.2. Татварын байгууллагад бүртгүүлж, НӨАТ-ын урамшууллын системд холбогдож, стандартын шаардлага хангасан кассын машин байрлуулсан байх

5.1.3. . Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх орон байр, үйлчилгээ нь МNS 5021: 2007, 4946: 2005 стандартын шаардлага хангасан байх;

6 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл  авахад бүрдүүлэх баримт бичиг

6.1. Тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүсэгч дараах  бичиг баримтыг бүрдүүлнэ:

6.1.1.Тусгай зөвшөөрөл хүссэн анкет / баталсан маягтын дагуу үнэн зөв, бөглөсөн байх/;

6.1.2.Худалдаа, үйлчилгээний газрын гадна, дотно талын  зураг;

6.1.3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / зөвшөөрөл гарсан тохиолдолд/;

6.1.4. Сумын Засаг даргын тодорхойлолт ;

6.1.5.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний хуулбар;

6.1.6. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол цахим үнэмлэх, түүний  хуулбар;

6.1.7.  НӨАТ-ын урамшууллын системд холбогдож, стандартын шаардлага хангасан кассын машин байрлуулсан талаарх татварын байгууллагын тодорхойлолт;

6.1.8.Тохирлын гэрчилгээ, түүний хуулбар ;

6.1.9.Галын аюулгүй байдлын дүгнэлт, түүний хуулбар ;

6.1.10. Мэргэжлийн хаяналтын газрын санал дүгнэлт

6.1.11. Цагдаагийн газрын санал

6.2. Тусгай зөвшөөрлийн хугацааг  сунгуулахыг хүсэгч дараах  бичиг баримтыг бүрдүүлнэ.

6.2.1.Тусгай зөвшөөрлийг сунгуулахын хүссэн анкет / баталсан маягтын дагуу үнэн зөв, бөглөсөн байх/;

6.2.2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

6.2.3. НӨАТ-ын урамшууллын системд холбогдож, стандартын шаардлага хангасан кассын машин байрлуулсан талаарх татварын байгууллагын тодорхойлолт ;

6.3. Баримт бичгийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн асуудал хариуцан хэлтэс хүлээн авах бөгөөд  эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг хийж, баримт бичгийн эх хувийг эзэнд нь буцааж өгнө. Хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирлүүрсэн байх шаардлагатай

6.3. Тус журмын 4.1, 4.2 -д зааснаас бусад нэмэлт бичиг баримтыг үндэслэлгүйгээр шаардахгүй.

7 дугаар зүйл.  Тусгай зөвшөөрөл шинээр олгох, татгалзах

7.1. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан болох Аймгийн Засаг дарга нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагыг хангасан бол тусгай зөвшөөрөл олгоно.

 7.2. Тусгай зөвшөөрөл олгох олгох эсэх тухай асуудлыг өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

7.3. Энэ журмын 5.1, 5.2 -д заасан шаардлагыг хангахгүй мөн журмын 6.1-д заасан бичиг баримтыг дутуу ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах бөгөөд  татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө.

7.4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загвар, түүнд агуулагдах мэдээлэл, гэрчилгээний зардлын үнийг аймгийн Засаг дарга захирамжаар баталж мөрдүүлнэ

8 дугаар зүйл.  Тусгай зөвшөөрлийг сунгах, татгалзах

8.1.Тусгай  зөвшөөрөл эзэмшигчийн өргөдөл бичиг баримтыг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.

8.2. Энэ журмын 5.1, 5.2 -д заасан шаардлагыг хангахгүй байх нөхцөл тогтоогдвол шаардлагыг хангах хүртлэх хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй бөгөөд сунгаагүй үндэслэл зааж зөрчлийг арилгах талаар бичгээр хариу өгнө

8.3. Энэ журмын 6.1-д заасан бичиг баримтыг дутуу ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах бөгөөд  татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө

8.4. Энэ журмын 8.2, 8.3-д засан нөхцөлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч арилгаж дахин хүсэлт гаргасан тохиолдолд тус журмын 8.1-д заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.

9 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

9.1.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд холбогдох байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг дарга түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.

9.2.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

9.3. Тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ.

10 дугаар Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

10.1. Аймгийн Засаг дарга  дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

10.1.1. Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн;

10.1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;                                                  

10.1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж татан буугдсан;

10.1.4.Тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

10.1.5. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 заасан согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон газарт үйл ажиллагаа явуулсан.

10.1.5. Арихдан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.6, 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 9.2.4, 9.2.6, 9.2.7 хориглосон заалтыг 2  буюу түүнээс дээш удаа зөрчсөн тухай Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал ирүүлсэн бол; 

11 дүгээр.  Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийгмийн хариуцлага

 11.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаа явуулж буй байрны эргэн тойрны 30 метер  газрын цэвэрлэгээ болон тохижилтыг хариуцна

11.2. Худалдаа, үйлчилгээний газрын гадна талын өнгө үзэмж, соёлжолтонд тогтмол анхаарал тавьж, орчин үеийн стандаартын шаардлагад нийцүүлэн гэрлэн хаягийг иргэдэд харгдхуйц  байдлаар байршуулах.

11.3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор худалдаа, үйлчилгээний газрын дотор болон гаднах орчныг хяналтын систем буюу телекамер байршуулах.

12 дугаар.  Журмын хэрэгжилтэд хяналт тавих

12.1 Аймгийн  нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журмын хэрэгжилтэд аймгийн Засаг дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн  Цагдаагийн газар, аймгийн Татварын хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс нь холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.